Эрүүл бие, эрүүл сэтгэлийн мэдлэгээс эртлэн суралцахыг хүссэн дүү нартаа зориулав.
Хөдөлгөөн бол эрүүл мэндтэй, амьсгал харин сэтгэлтэй нарийн холбоотой. Хэзээ ч орхиж тойрч болохгүй энэхүү мэдлэгийг аль болох эрт ойлгож, өөртөө дадалжуулж авах нь өсвөр насныханд юугаар ч үнэлэшгүй өв болох юм. Үе тэнгийн охид хөвгүүд хамт олон найзууд болж, хөгжилтэй байдлаар эрүүлжиж, хөгжиж, энэ насны бие, сэтгэлзүйн өөрчлөлтийг иогийн дадлаар төвөггүй даван туулахад туслах зорилготой анги юм .