Ахмад үеийнхэн хамгийн дотноор инээж уулзан, эрүүлжиж хөгжилдөх дулаахан орчин.
Лотус Иогийн сургуулийн хамгийн ээнэг дулаахан анги бол энэ анги юм. Амралтандаа гарсан ахмад настнууд минь насны онцлогт тохирохуйц зөөлөн иогоор хичээллэн, нэг хамт олон болж урам зориг дүүрэн, хамтдаа эрүүлжиж, хамтдаа залуужиж, өрнүүн их амьдралд дахин идэвхтэй орж эхэлдэг. Нас нэмэхийн хэрээр илэрч буй эрүүл мэнд, сэтгэл зүйн олон асуудлаа иогийн мэдлэгт олон жил суралцсан үе чацуу ахмад багш нараас зөвлөгөө авч хамтдаа хичээдэг билээ.