Жирэмсний иог: Эх үрийн мэнд оршихуй, зүрх сэтгэлийн нандин холбоогоо амьсгал, хөдөлгөөний тусламжтай илүү мэдрэхийг хүссэн хөл хүнд ээж нартаа зориулав.
Жирэмсэн эмэгтэй таны хэвлийд бойжиж буй үр тань 3 сар хүрсэн бол өөрийн болон үрийнхээ эрүүл мэнд, сэтгэлзүй, амьдралын хэмнэлдээ яг одооноос санаа тавьж, энэ л нандин үед тань хамгийн ач тустай, жирэмсэн ээжүүдэд зориулсан энэхүү хөтөлбөрт суралцаарай. Бяцхан амийг тээж буй олон олон ээжүүд нэгэн энергиэр хамтдаа иог хийж тайван дөлгөөн, хайр урссан мэдрэмжинд хөглөгдөн жирэмсний иогийн дасгал, амьсгал, төрөх үеийн хүндрэлээс сэргийлэх ойлголтуудыг сурах болно.
Ахмадын иог: Ахмад үеийнхэндээ хамгийн дотноор инээж уулзан, эрүүлжиж хөгжилдөх дулаахан орчныг зориулав
Лотус Иогийн сургуулийн хамгийн ээнэг дулаахан анги бол энэ анги юм. Амралтандаа гарсан ахмад настнууд минь насны онцлогт тохирохуйц зөөлөн иогоор хичээллэхдээ нэг хамт олон болж, урам зориг дүүрэн хамтдаа эрүүлжиж, хамтдаа залуужиж, өрнүүн их амьдралд дахин идэвхтэй орж эхэлдэг. Нас нэмэхийн хэрээр илэрч буй эрүүл мэнд, сэтгэл зүйн олон асуудлаа иогийн мэдлэгт олон жил суралцсан үе чацуу ахмад багш нараас зөвлөгөө авч хамтдаа иогийн ач тусыг мэдэрсээр байна.
Өсвөрийн иог: Эрүүл бие, эрүүл сэтгэлийн мэдлэгээс эртлэн суралцахыг хүссэн дүү нартаа зориулав.
Хөдөлгөөн бол биеийн эрүүл мэндтэй, амьсгал харин сэтгэлтэй нарийн холбоотой. Хэзээ ч орхиж, тойрч болшгүй энэ ухааныг аль болох эрт ойлгож, өөртөө дадалжуулж авах нь өсвөр насныханд юугаар ч үнэлэшгүй өв болох юм. 13-18 насны охид хөвгүүд найзууд болж хамтдаа эрүүлжиж, хөгжиж, энэ насны бие, сэтгэлзүйн өөрчлөлтийг иогийн дадлаар төвөггүй даван туулахад туслах зорилготой анги юм .