Анхан шат : Иогийн мэдлэгийг анхлан сонирхож буй хүмүүст зориулав.
Энэхүү анги нь иогийн үндсэн суурь ойлголт болох амьсгал, иогийн дасгал буюу асанаг зөв техниктэй, аюулгүй, системтэйгээр хийж сурахад чиглэгдсэн болно. Өмнө нь иог огт хийж байгаагүй хүмүүс болон олон сар жилээр завсарлага авсан хүмүүс хичээллэхэд тохиромжтой. Анхан шатны иогоор тууштай хичээллэснээ ажил, амьдралын буруу дадлаас үүдэн эрүүл мэндийн шалтгаантай болсон хүмүүс хичээллэж, олон төрлийн өвдөлт, зовуурийг арилгах, багасгах нөлөөтэй .
Ахисан шат: Иогийн дадлаа гүнзгийрүүлэн суралцахыг хүсэж буй хүмүүстээ зориулав.
Иогийн дадлыг тодорхой хугацааны турш мэргэжлийн багшийн чиглүүлгээр анхан шатны суурьтай болсон хүмүүст энэхүү ангийг санал болгож байна. Тасралтгүйгээр тогтмол хугацаанд иогоор хичээллэсэн хүмүүс иогт улам шимтэн, түүний өр нөлөөг хэдийнэ мэдэрсэн байдаг. Тэдгээр хүмүүс ахисан түвшний асана болон амьсгалын олон төрлийн ач холбогдол бүхий техникүүдээс гүнзгийрүүлэн суралцаж, иогийн дадлаа сонирхолтой, шинэлэг түвшинд хүргэсээр байх болно .
Жирэмсний иог: Эх үрийн нандин холбоогоо амьсгал, хөдөлгөөнөөр илүү мэдрэхийг хүссэн хөл хүнд ээж нартаа зориулав.
Жирэмсэн эмэгтэй таны хэвлийд бойжиж буй үр нь 3 сар болсон бол өөрийнхөө болон үрийнхээ эрүүл мэнд, сэтгэлзүй, амьдралын хэмнэлдээ зөвөөр санаа тавьж энэ л нандин үед тань хамгийн хэрэгтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн хийх иогийн ангил суралцаарай. Олон ээжүүд нэгэн энергиэр хамтдаа иог хийж тайван дөлгөөн, хайр урссан мэдрэмжинд хөглөгдөн байх болно .,
Ахмадын иог: Ахмад үеийнхэн хамгийн дотноор инээж уулзан, эрүүлжиж хөгжилдөх дулаахан орчин.
Лотус Иогийн сургуулийн хамгийн ээнэг дулаахан анги бол энэ анги юм. Амралтандаа гарсан ахмад настнууд минь насны онцлогт тохирохуйц зөөлөн иогоор хичээллэн, нэг хамт олон болж урам зориг дүүрэн, хамтдаа эрүүлжиж, хамтдаа залуужиж, өрнүүн их амьдралд дахин идэвхтэй орж эхэлдэг. Нас нэмэхийн хэрээр илэрч буй эрүүл мэнд, сэтгэл зүйн олон асуудлаа иогийн мэдлэгт олон жил суралцсан үе чацуу ахмад багш нараас зөвлөгөө авч хамтдаа хичээдэг билээ.
Жирэмсний иог: Эх үрийн нандин холбоогоо амьсгал, хөдөлгөөнөөр илүү мэдрэхийг хүссэн хөл хүнд ээж нартаа зориулав.
Жирэмсэн эмэгтэй таны хэвлийд бойжиж буй үр нь 3 сар болсон бол өөрийнхөө болон үрийнхээ эрүүл мэнд, сэтгэлзүй, амьдралын хэмнэлдээ зөвөөр санаа тавьж энэ л нандин үед тань хамгийн хэрэгтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн хийх иогийн ангил суралцаарай. Олон ээжүүд нэгэн энергиэр хамтдаа иог хийж тайван дөлгөөн, хайр урссан мэдрэмжинд хөглөгдөн байх болно .
Өсвөрийн иог: Эрүүл бие, эрүүл сэтгэлийн мэдлэгээс эртлэн суралцахыг хүссэн дүү нартаа зориулав.
Хөдөлгөөн бол эрүүл мэндтэй, амьсгал харин сэтгэлтэй нарийн холбоотой. Хэзээ ч орхиж тойрч болохгүй энэхүү мэдлэгийг аль болох эрт ойлгож, өөртөө дадалжуулж авах нь өсвөр насныханд юугаар ч үнэлэшгүй өв болох юм. Үе тэнгийн охид хөвгүүд хамт олон найзууд болж, хөгжилтэй байдлаар эрүүлжиж, хөгжиж, энэ насны бие, сэтгэлзүйн өөрчлөлтийг иогийн дадлаар төвөггүй даван туулахад туслах зорилготой анги юм .
Багш бэлтгэх сургалт: Иогийн гэрлийг бусдадаа Түгээн дэлгэрүүлэгч болохыг зорьж буй танд зориулав.
Лотус Иогийн сургууль нь 2015 оноос “Иогийн багш бэлтгэх 200 цаг”- ийн сургалтыг тасралтгүй явуулсаар өдгөө 7 дахь жилдээ 300 орчим багшийг бэлтгэн Иогийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа Монголын анхдагч төвүүдийн нэг билээ.
Бид Иогийн багш бэлтгэх сургалтыг олон улсын иогийн холбоо болох Yoga Alliance – ын стандарт хөтөлбөр, холбогдох журмын дор баримтлан явуулдаг бөгөөд олон улсад багшлах эрхтэй иогийн багшийг доорх агуулгын хүрээнд олон жилийн туршлагатай, мэргэжлийн баг хамт олны ур чадварт суурилан зохион байгуулсаар байна.