Анхан шат
Энэхүү анги нь иогийн үндсэн суурь ойлголт болох амьсгал, иогийн дасгал буюу асанаг зөв техниктэй, аюулгүй, системтэйгээр хийж сурахад чиглэгдсэн онлайн хөтөлбөр юм. Өмнө нь иог огт хийж байгаагүй хүмүүс болон олон сар жилээр завсарлага авсан хүмүүс хичээллэхэд тохиромжтой. Анхан шатны иогоор тууштай хичээллэснээ ажил, амьдралын буруу дадлаас үүдэн эрүүл мэндийн шалтгаантай болсон хүмүүс хичээллэж, олон төрлийн өвдөлт, зовуурийг арилгах, багасгах нөлөөтэй . Хичээлүүд лайв хэлбэрээр явагдаж, бичлэг болон хадгалагдах бөгөөд хэрвээ та тухайн цагт сууж амжаагүй бол дараа нь нөхөж бичлэгээ даган хийх боломжтой. Өөрийн цаг нөхцөлд тааруулан, хаана ч , хэзээ ч иогийн дадлаа орхигдуудлахгүй байх давуу талтай.
Ахисан шат
Энэхүү анги нь иогийн дадлыг тодорхой хугацааны турш мэргэжлийн багшийн чиглүүлгээр анхан шатны суурьтай болсон хүмүүст зориулсан онлайн хөтөлбөр юм. Тасралтгүйгээр тогтмол хугацаанд иогоор хичээллэсэн хүмүүс иогт улам шимтэн, түүний өр нөлөөг хэдийнэ мэдэрсэн байдаг. Тэдгээр хүмүүс ахисан түвшний асана болон амьсгалын олон төрлийн ач холбогдол бүхий техникүүдээс гүнзгийрүүлэн суралцаж, иогийн дадлаа сонирхолтой, шинэлэг түвшинд хүргэх боломжтой. Хичээлүүд лайв хэлбэрээр явагдаж, бичлэг болон хадгалагдах бөгөөд хэрвээ та тухайн цагт сууж амжаагүй бол дараа нь нөхөж бичлэгээ даган хийх боломжтой. Өөрийн цаг нөхцөлд тааруулан, хаана ч , хэзээ ч иогийн дадлаа орхигдуудлахгүй байх давуу талтай.
Жирэмсний анги
Жирэмсэн эмэгтэй таны хэвлийд бойжиж буй үр нь 3 сар болсон бол өөрийнхөө болон үрийнхээ эрүүл мэнд, сэтгэлзүй, амьдралын хэмнэлдээ зөвөөр санаа тавьж энэ л нандин үед тань хамгийн хэрэгтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн хийх иогоор онлайн орчид суралцаарай. Жирэмсний иогийн хичээлүүд бүгд лайв хэлбэрээр явж, бичлэг болон хадгалагдах бөгөөд та өөрийн боломжит цаг, нөхцөлд тааруулан хийх давуу талтай. Мөн жирэмсний иогийн анги нь анхан болон ахисан шат гэх түвшин байдаггүй бөгөөд байнгын элсэлт авдгаараа онцлогтой юм. Тиймээс та бүхэн заавал шинэ элсэлтийг хүлээлгүй цаг алдалгүй өөртөө болон үрдээ санаа тавиарай.